сайхан байгаль шүү

сайхан дуу даа

Чандмань сумын товч танилцуулга

Ховд аймгийн Чандмань сум нь Монголын баруун хэсэгт оршино. Ховд аймаг нь олон үндэстэн, ястнаас бүрдсэн сумдтай бөгөөд Чандмань сум нь халх ястны сум юм. Мөн халх сумд болох ДарвиЦэцэг сумдын хамтаар хуучинЗасагт хан аймагт харъяалагдаж байсан. Чандмань сум нь Жаргалант хайрхан, Бумбат хайрхан хэмээн нэрлэгдэх нутгийн ард иргэдийн шүтээн болсон 2 том уултай. Чандмань сум нь хөөмийгөөр Монголдоо төдийгүй дэлхийдалдартай юм.

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Тус суманд анх 1920 онд “Түмт”-ийн хошуу, 1923 онд Чандмань сумыг эмхлэн байгуулж, 1925 онд Чандмань сумын тамгын газар Баянхайрханд байгуулагдсанаар нутгийн захиргаа үүсэн хөгжжээ. 1925 онд МАХН-ын үүр Эд хэрэглээний хоршоо, 1927 онд МХЗЭ-ийн үүр, 1937 онд Хүн эмнэлэг, 1940 онд сургууль, 1939 онд Мал эмнэлэг, 1990 онд МоАН, МСДН-ын үүр, 1993 онд МҮАН, 1999 онд МАШСН-ын бүлгэм, 2000 онд Ардчилсан нам тус тус байгуулагджээ. Хуучнаар Засагт хан аймгийн Дархан бээсийн хошуунд харьяалагддаг. Тус сум одоо 6 багтай, 714 өрхтэй, 2888 хүн амтай, 179913 толгой малтай тэмээ 2444, адуу 6464, үхэр 6198, хонь 70558, ямаа 94250.(2012 оны статистик мэдээгээр) 12 жилийн сургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Банк-2, Холбоо, Цаг уур, Соёлын төв, Эрчим хүч, 35 аж ахуйн нэгж, ШТС-4 тус тус ажиллаж байна.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог ба хүн амын 99 хувь нь халх, 1 хувь нь өөлд, захчин, дөрвөд, мянгад ястангууд амьдран суудаг.

(Нийт: 3)